Нэг тагтаагаа 14 удаа заржээ

Энэ хөгийн гэмээр явдлын эзэн нь нэрээ хэлэхийг хүсээгүй юм. Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны иргэн тэрбээр даамын олон улсын мастер О.Түвшинболдын хүргэн ах гэдгийг хэлчихэд буруудахгүй байх.

Гахай, тахиа, нохой, тагтаа тэжээдэг хоббитой гэнэ. Галуу ч харагдана лээ. Цагаан тагтаа 10 орчим байдаг гэх. Тэдэн дотор нь “цагаахан” нэртэй нэг өвөрмөц тагтаа байдгийг яриан дундаа дурсав.

Тэр тагтаагаа нэг удаа 10 мянган төгрөгөөр зарчихжээ. Гурван хоногийн дараа нисээд иржээ. Авсан эзэн нь сураглаж ирсэн ч нуучихаж. Төдөлгүй өөр хүнд худалджээ. Хоёр, гурав хоноод дахиад л хүрээд иржээ.

Энэ мэтчилэн 14 удаа борлуулжээ. Сүүлд нь дархалсан байна. Нисээд ирдэг тагтаад ямар буруу байхав. Алдчихдаг эзэд нь буруутай байх. Дахин, дахин зардаг эзэнд ч буруу үгүй мэт. Ямар санаатай тэгсэн биш дээ. Сонин л юм гэхээс яахав.

Г.Мөнх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ