“Өргөө-2” кино театраас өмхий ханхлаад байна

“Өргөө-2” кино театр үүдээ нээсэн даруйд ОО-ын үйлчилгээ нь үнэ төлбөргүй байсан.

Удалгүй 100 төгрөгийн такстай болж, улмаар 200, зунаас бүр 300 төгрөг болсон. Учрыг лавлахад үйлчлэгчид нь захирлаас асуу хэмээн омогтой хариулав.

Монголд жорлондоо мөнгө ургуулдаг бизнесмэн “Нарантуул”-ын Ш.Сайхансамбуу дээр “Сод Монгол”-ын Ц.Анандбазар ийнхүү нэмэгдсэн.

Харамсалтай нь сахил хүртээд шал дордов гэгчээр “Өргөө-2”-оор шагайхад өөдөөс өмхий ханхлаад байдаг болсон нь үзэгчдийг үргээж, тус театрын байранд түрээсээр үйл ажиллагаа явуулдаг үүрэн телефоны компаниудын салбар, зоогийн газруудаас хүмүүс дайжих болов.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ