Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн бүртгэл дууслаа

Багануур дүүргийн цэцэрлэгийн насны хүүхдийн бүртгэл энэ сарын 19-26-ны өдрүүдэд хийгдлээ. Дүүргийн хэмжээнд СӨБ-ын 5 цэцэрлэгт урьд жилүүдэд суралцаж байсан 1605 хүүхэд байгаа бол энэ жил шинээр 464 хүүхдийг бүртгэж нийт 2069 хүүхэд цэцэрлэгт суралцахаар бүртгүүлсэн байна. Энэхүү тоог өмнө жилтэй харьцуулбал 227 хүүхдээр нэмэгджээ. Энэ жилийн хувьд хичээлийн жилд хүүхдүүдийг бүртгэхдээ анх удаа цэцэрлэг дээр нь шинжилгээнд хамруулсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ