Галкин загвар өмсөгч нууц амрагтайгаа Пугачёвад гардуулжээ

Примадонна Алла Пугачёва болон хошин шогийн жүжигчин Максим Галкин хоёрын тухай сүүлийн үед Орост интернэтээр их шуугиж байна. Зарим мэдээгээр тэд хамтдаа амьдрахаа больжээ.

Дуучны нөхрийн байнгын мэхлэлт үүний шалтгаан болсон бөгөөд ингэснээр Пугачёва тэвчихийн аргагүй болж, Галкиныг зайлаад өгөөч гэдэг болсон байна. Пугачева нөхрийгөө итгэл эвдсэнийг илчилсэн тухай энэ оны зургадугаар сард мэдээлж байв.

Тэгэхэд од хос нэг зочид буудалдсүрхий муудалцжээ. Галкинөөрийн нууц амраг - Харьков хотын загвар өмсөгч бүсгүйтэй уулзахаар зочид буудалд ирсэн гэх яриа гарсан байна.

Алла Пугачёва тэгэхэд сэтгүүлчдэд: “Намайг хэн ч ингэж ихээр гомдоож байгаагүй, би маш гутаж байна, намайг тайван байлгаад өгөөч” хэмээн хэлсэн гэдэг.

Максим Москвагийн ойролцоох Грязь тосгон дахь шилтгээнээс явсан тухай мэдээлэл саяхан хэвлэлд гарчээ.

Пугачёва өөрийн дөрөв дэх нөхрийгзайлаад өгөөч гэсэн гэдэг.

Харин сүүлийн үед Галкин Харьков хотын тэр загвар өмсөгч бүсгүйтэй байнга шахуухамт явж байгаа нь харагдсан бөгөөд ингэхдээ тэр энэ явдлыг тайлбарлахаас татгалзаж байгаа ажээ.

ГэвчГалкинаас салсан гэх цуу яриаг Пугачёва өөрөөтараасан байж болохыг үгүйсгэх аргагүй.

Учир ньтэр зартай“пиарчин” бөгөөдхувийн амьдралынхаа тухай элдэв цуурхал тараах дуртайнэгэн гэнэ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ