Үүлэрхэг бороо орно

Тариаланч, хадланчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст усархаг бороо үргэлжлэн орно.

2013 оны 08 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, зүүн хагаст үүлэрхэг. Төвийн нутгийн зарим газраар, зүүн зүгийн ихэнхутгаар, говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 градус, Алтайн өвөр говиор 23-28 градус, баруун зүгийн нутаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 12-14 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 87 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ