“Уруулын будаг” хамтлагийн Дэлгэрмааг эрэн сурвалжилж байна

2000 оны эхэн үед охид залуусыг байлдан дагуулж байсан “Уруулын будаг” хамтлагийн Дэлгэрмаа буюу Дээгийг ЦЕГ-аас эрэн сурвалжилж байна.

Тэрээр аав, ээжтэйгээ хамт Солонгос явснаас хойш сураггүй болсон гэдэг.

Тодруулбал, ЦЕГ-ын цахим мэдээллийн хуудаст эрэн сурвалжилж байгаа иргэдийн мэдээлэлд Дээгийгийн зураг болон мэдээлэл нийтлэгдсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, түүнийг “Зоос” банкнаас их хэмжээний мөнгө залилсан хэргээр эрэн сурвалжилж байгаа гэлээ.

Б.Дүүриймаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ