МИАТ-ийн хэрэгт холбогдсон Н.Гантөмөрийг буруугүй гэж үзжээ


МИАТ-ийн экс удирдлагуудын хэргээс МИАТ-ийн дэд захирал Ч.Хоролсүрэнгийн туслах Н.Гантөмөрийн хэргийг анхан шатны шүүхээр өмгөөлөгч нь ирээгүй шалтгаанаар тусгаарлан шалгахаар болсон билээ. Тэгвэл түүнд холбогдох хэргийг хэлэлцэж, уг хэрэгт холбоотой нь нотлогдохгүй байна хэмээн цагаатгасан байна.
Сануулахад, анхан шатны хуралдаанаар МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группийн захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноосон. Харин тэд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад өчигдөр хэлэлцэх байсан ч дахин долоо хоногоор хойшлоод байгаа юм.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ