ШӨХТГ-аас таксины үнийн асуудлаар мэдээлэл хийнэ

ШӨХТГ-ын дарга О.Магнай өнөөдөр 11.00 цагаас ШӨХТГ-ын хурлын зааланд хэвлэлийн бага хурал зарласан байна. Тэрбээр такси компани үйлчилгээндээ таарсан үнэ хөлс авч байгаа эсэхт шалгалт хийж, үйлчилгээний чанараа сайжруулахыг шаардаж байгаа билээ. Энэ дагуу такси компаниуд үйлчилгээндээ ямар ямар өөрчлөлт оруулахаа ШӨХТГ-т хүргүүлж байгаа гэсэн мэдээллийг бид хүргэж байсан.Тэгвэл хагас жил шахуу яригдсан энэ асуудал одоо л нэг тийш болох нь. Учир нь таксинуудад ирэх долоо хоног гэхэд тоолуур тавьсан байх үүргийг өгчээ. Мөн таксинд стандарт тогтоогоод эхлэх гэнэ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ