Группэн секс дэлгэрчээ

Энэ бол сэрэмжлүүлэх мэдээ гэдгийг юуны өмнө хэлэх хэрэгтэй. Эрүүл мэндийн чиглэлийн нэгэн семинарт хөдөөгөөс ирсэн эмч найз маань ярьсан юм. Тэрбээр ажил төрлийн хэргээр хотын төвийн нэгэн буудалд ганцаар буужээ.

Мэдээж люкс гэх өрөө авсан юм байх. Ингээд орой өрөөнийхөө хаалгыг нээчихээд юм бичээд сууж байж. Гэтэл өмнөөс нь харсан өрөөнд гурван хүү гурван охинтой оржээ. 10 орчим минутын дараа өнөө өрөөнд ороо нь орсон мууруудын гиншээн мэт чимээ гарч эхэлжээ.

Хаалгаа хаасан ч өнөө чимээ гарсаар байж. Төдөлгүй чимээ тасарсан байна. Гучаад хормын дараа дахиад л давтагджээ. Тэгж, тэгж нэг юм чимээ намджээ. Бүр гайхаад сууж байтал хаалга тогшсон байна. Орохыг зөвшөөрвөл, цээж нүцгэн банди ороод иржээ. “Ахаа тамхинаасаа таван ширхгийг мөнгөөр нь өгөөч” гэсэн байна.

Хүссэн тамхийг нь өгөөд, та нар яагаад орилж, чарлаад байна аа гэжээ. “Бид тойрон сексдэж байна” гэжээ. Тойрон сексдэх гэж юу байдгийг нь лавлавал, “группэн гэж та мэддэггүй юм уу” гэжээ. Ийм л яриа болж. Буудлын үйлчлэгчээс гуйж өрөөгөө солиулсан байна. Үйлчлэгчээс учрыг лавлавал, “Буудал болгонд л байдаг ш дээ.

Заримдаа дөрвүүлээ, хааяа зургуулаа ирдэг юм. Заавал нэг өрөөнд орно гэдэг ш дээ. Бид үйлчлэх л ёстой” хэмээжээ. Иргэд буудлаар яаж үйлчлүүлэх нь тэдний эрх л дээ. Ганц л аюул байгаа юм. ДОХ, тэмбүү, заг хүйтэн, трихомониаз, хламид, В, С вирусын гээд л бэлгийн замаар дамждаг халдвар тоймгүй. Тэдний нэг л эдгээрийн нэгийг тээвэл бүгд өртөх нь гарцаагүй.

Монгол Улсын хуульд “Садар самуун сурталчлахыг хориглоно” гэсэн заалт л бий. Тэгэхээр дээрхийг яаж зохицуулах вэ гэдэг асуулт гарч байна. Буудлууд дотоод журамдаа тусгачихад болмоор санагдана.

21 нас хүрээгүй хүнд архи, тамхи худалдахгүй гэж нэг заалт бий дээ. Яг түүн шиг“Өсвөр насныхныг нэг өрөөнд хүйс тэнцүү оруулахгүй” ч гэдэг юм уу. Холбогдох газрууд, мэргэжилтнүүд эрхбиш нэг гарц олох байлгүй дээ гэсэндээ бичив.

Г.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ