Буутай этгээд дэлгүүр дээрэмдэхийг завджээ

Энэ сарын 27-ны 22:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн IV хороонд байрлах VI байрны “Миний дөт” дэлгүүрт 28-30 насны үл таних эрэгтэй хийн гар буугаар хоёр удаа хий буудан касснаас бэлэн мөнгө дээрэмдэхийг завдсан байна. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж байгаа юм байна.
Мөн Баянгол дүүргийн XI хороонд байрлах“Мотел” зочид буудлын саун массажны газарт иргэн Н нь үйлчлүүлж байгаад 1.5 сая төгрөг, S-4гар утас алдагдсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ