ҮХАА-н сайд таяг тулсаар ажилдаа иржээ

ҮХАА-н сайд Х.Баттулгыг Шинэчлэлийн Засгийн газрын сайд нараас арай дөнгүүр нь хэмээн хүмүүс ам сайтай байдаг. Үнэхээр бусад сайд нараа бодвол нэр хүндтэй гэдэгтэй маргах хүмүүс ховор бизээ.

Бүх яамдын сайд нараасаа хурга дарга нараа хүртэл найр наадам хийгээд амраад явчихсан үеэр буюу бусдаасаа хамгийн түрүүнд ажилдаа орсон нь ҮХАА-н сайд гэнэ.

Бүр болоогүй ээ, спортод зодоглож асан үеийнх нь бэртэл гэмтэл сэдрээд эмчид үзүүлтэл хэвтэж эмчлүүл гэсэн байдаг.

Мань сайд харин тэрийг нь тоолгүй бусдаас түрүүнд намрын ажилдаа санаа нь зовинон таяг тулсаар яамандаа ирсэн гэнэ. Ажилч хөдөлмөрч байдлаараа төдийгүй юм юмаараа Женког бусдаасаа арай л дээр гэдэг олны үг ортой дог оо.

Энэ цаг мөчид сайд жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн шугамаар Бразилын нийслэлд зохиогдож буй дэлхийн аваргыг баг тамирчдынхаа хамтаар зорьсон байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ