Ху намаас Ерөнхийлөгчид Ч.Улаан

МАХН-ынхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ ялахгүй гэдгийг мэдэж байгаа ч нэр төрийн хэрэг хэмээн үзэж байна. Эрүүл мэндийн сайд Н.Удвал үзэхээр нам дотроо нэлээд хөөцөлдөж яваа боловч Д.Тэрбишдагва тэргүүтэнгүүдийн эсэргүүцэлтэй тулгарчээ. Шадар сайд ойрын үед Н.Удвалын нэрийг сонсонгуутаа толгой сэгсэрдэг болж. Харин Сангийн сайд Ч.Улаан эцсийн эцэст тунаж үлдэх нь тодорхой болсон хэмээн баттай эх сурвалжаас чих дэлсэв. Л.Цог хүчгүйдэж байгаа бололтой. Харин хар гэрээс намын дарга нь ганцхан зангахад л Ч.Улаан баараггүй болно.

Б.Үүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ