Т.Ариунаагийн эд хөрөнгийг хураажээ

“Ноёд” группын захирал Г.Буяндоржийг мөнгө угаасан, залилан хийсэн хэрэгт сэжиглэн баривчилсан талаар мэдээлж байсан билээ. Харин өчигдөр орой түүний эхнэр МУГЖ Т.Ариунаагийн унаж байсан машин болон бусад эд хөрөнгийг ШШГЕГ-аас хураан авсан байна.

Г.Буяндоржийг мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан буюу ор сураггүй алга болсон хэрэгт буруутган, орон даяар эрэн сурвалжилсан юм. Түүнийг бусадтай бүлэглэн, их хэмжээний мөнгө угаасан гэх хэрэгт сэжиглэн, 2013 оны эхнээс Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж, улмаар түүнд эрүүгийн хэрэг үүсгэн, хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байсан аж.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ