Хөхөнд сүү оруулдаг цай байдаггүй
Хотын бараг бүх төрөх эмнэлгийн хана, хаалга, туурганд нэгэн зарыг завсаргүй шахуу наажээ. Зарын утга нь “Хөхөнд сүү оруулагч цай зарна. ОХУ-аас оруулж ирсэн” гээд 9696.... дугаарын утас бичжээ. Төрсөн хийгээд, төрөх гэж буй эхчүүд их л олзуурхсан байртай хаягийг нь авч харагдана. Нэгдүгээр амаржихын хүлээн авахын эмчээс энэ талаар асуув. Тэрбээр, нэг ийм бизнес гараад дийлдэхгүй байна. Бид эхчүүдэд чадах чинээгээрээ л хэлэх юм. Зарыг нь авч хаяад ч нэмэр алга. Ажил тарсны дараа буцаагаад л наачихсан байдаг. Шуудхан хэлчихэд, ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн албан ёсны ийм бэлдмэл байхгүй. Тэгээд ч хөхөнд сүү оруулдаг цай байх үндэсгүй. Бид л уншиж, сонсоогүй. Гадуур сурталчлаад байдаг “Биологийн идэвхит бэлдмэл” гэдэгтэй л адил хэн нэгний бизнес бололтой” гэв.
Г.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ