Шалгасан лифт болгон дээр пайз хадна

Монгол Улсад 3000 орчим лифт байна. Үүнийг хянадаг, шалгадаг байгууллага байгаагүй. Тэгвэл Өнөөдөр ШӨХТГ-аас Улаанбаатар хотын удирдлагуудтай хамтраад бүх лифтийг жилд нэг удаа заавал шалгадаг шинэ журамд шилжиж байгаа юм байна. Шалгасан лифт болгон дээр пайз хадах гэнэ. Пайзан дээр тухайн лифтийг шалгасан он сар, дуусах өдөртэйгээ бичигдсэн байна. Дуусах он сар нэг жилийн хугацаатай байна гэсэн үг. Ямартаа ч улсын хэмжээнд байгаа 3000 лифтийг 11-р сарын 15 гэхэд шалгаж дуусах аж.ШӨХТГ-аас гаргасан ажлын хэсэг Баянзүрх дүүрэг, Төрийн ордон, томоохон зочид буудлуудаар явж шалгалт хийж пайзаа нааж эхэлж байгаа юм байна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ