Ч.Хоролсүрэнгийн заавраар ажилласан Н.Гантөмөр огт гэмгүй этгээд үү?
МИАТ-ийн экс удирдлагуудын гомдлыг Нийслэлийн шүүх ирэх долоо хоногт хэлэлцэхээр болж хойшлуулсантай давхцан Ч.Хоролсүрэнгийн туслах Н.Гантөмөрийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан тухай мэдээлэл гарч байна.
Өмнөх шүүх хуралдаан дээр өмгөөлөгч байхгүй гэдэг үндэслэлээр түүний хэргийг тусгаарласан нь зүгээр л шалтаг байсан гэж харахад болохоор нөхцөл байдал үүсэв. Түүнд даалгавар өгч хамаг гэмийг үйлдүүлсэн гэх Ч.Хоролсүрэнгийн хувьд сүүлийн үед наранд гарахаар идэвхийлэн хор зуурч байгаа гэх мэдээлэл гадагшлах болсныг энд тодотгоход гэмгүй.
МИАТ-ийн Дэд захирлаар ажиллаж байгаад “Монголиан эйрлайнс" компанийг байгуулж байсан түүний биеийн байдал муудаж ясны сүрьеэ гэсэн өвчний оноштойгоор эмчлүүлж байгаад, ХӨСҮТ-д хэвтэж, улмаар түнхний хагалгаанд орсон гэх мэдээллийн цаана өөр зүйл яваад байгааг эх сурвалжууд ярих болсон.
Түүнчлэн МИАТ-ийн хэрэгт холбогдож ил харагдаж байгаа нөхдүүдийн цаана улстөр, эдийн засгийн бүлэглэлийн хэмжээнд яригдахуйц сүлжээ маягийн нөхдүүдийн оролцоотой энэ хэргийн жинхэнэ хор найруулагчдын асуудал үлдэж байгаа нь ч яригдаж буй юм.
Түүнчлэн Ч.Хоролсүрэнтэй холбоотой өөр зүйл яригдах болсон энэ үед түүний туслах гэм буруугүй болж цагаадаж байгаа энэ үед, тэд ер нь ямар асуудалд хамтдаа нэр холбогдсон бэ гэдгийг лавшруулж харах нь зөв болов уу. Тэгвэл Ч.Хоролсүрэн нар “Дайны эрсдэл”-ийн даатгал нэрээр халхавч хийн мөнгө идэхийн тулд хуурамчаар байгуулсан“Вест вельф” компаниас гадна “МАТ инвестмэнт” гэх банк бус санхүүгийн байгууллага байгуулсан байдаг.
Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар л гэхэд тэр ББСБ-аар дамжуулан найман удаа тэрбумаас дээш төгрөгийн гүйлгээ хийж байсан гэх мэдээлэл бий. Харин тэрхүү“МАТ инвестмэнт” гэх банк бус санхүүгийн байгууллагыг өдгөө цагаатгагдаж, гэм зэмгүй нэгний дүрээр тодроод байгаа Н.Гантөмөрийн нэр дээр байгуулсан байдаг. Тэгэхээр яаж ч бодсон хууль зөрчсөн олон асуудалтай холбогдох компанийг эзэмшигчийн статустай этгээдийг зүв зүгээр өнгөрөөх учиргүй баймаар.
Яахав МИАТ-ийн гүйцэтгэх захирал асан Ч.Хоролсүрэнгийн тухайд өөрийнхөө туслахыг ихэд өмөөрсөн байдаг. ТэрээрБаянзүрх дүүргийн шүүх, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорН.Отгонцэцэгт хандан илгээсэн ил захидалдаа“Н.Гантөмөрямар чбуруугүй,бүх зүйлийг миний заавраар хийж байсан” хэмээн өгүүлсэн гэгддэг.
Ер нь бол энэ асуудалтай холбоотойгоор тодорхой болсон зүйл гэвэл МИАТ-аар овоглосон бүлэг нөхдүүд их мөнгө шамшигдуулахын тулд Япон, Хонгконгд Дайны эрсдлийн даатгалын сан нэрээр мөнгө төвлөрүүлж, улмаар Монгол руугаа буцаан шилжүүлэхэд“МАТ инвестмэнт” банк бус санхүүгийнбайгууллагыгбас ашиглаж байсан байгаа юм.
Харин энэ компанийг байгуулсан хүн нь яах аргагүй Ч.Хоролсүрэн. Харин захирал нь Н.Гантөмөр. Захирлын хувьд бүх л баримт бичиг дээр гарын үсэг зурж, тамга дарсан эрх мэдэлтэн бол Н.Гантөмөр. Тэгсэн мөртлөө тэр өнөөдөр ямар ч гэмгүй амьтан болон хувирчээ.
Н.Гантөмөрийн тухай мэдээлэл хүргэхэд 2001 ондХААИС-ийн Эдийн засгийн сургуулийг нягтлан бодогч мэргэжилээр төгссөн. “Интер” банкинд анх теллер, бичиг хэргийн ажилтнаар орж, 2004 онд “Монголиан Айр Транспорт” буюу “МАТ” компанийн нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2008 онд “МАТ” инвестмент ББСБ-ын захирлаар гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн юм байна.
Тэгэхээр Н.Гантөмөрийн хувьд луйврын сүлжээнд идэвхитэй хувь нэмэр оруулсан байх магадлал маш өндөр юм. Гэсэн ч хууль хяналтынхан түүнээс гэм бурууг олж харж дийлсэнгүй бололтой. Түүнчлэн түүний дарга Ч.Хоролсүрэнгийн гэм буруугийн өмнө ч манай эрхмүүдийн нүд сохрох магадлал өндөр байгааг бас тодотгоё.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу болЧ.Хоролсүрэннь"Монголиан эйрлайнс" компанид эзэмшдэг хувьцаагаа, "Транс трейд" банк бус санхүүгийн байгууллагаа улсын орлого болгох ёстой."Транс трейд" ББСБ-ын дүрмийн санд нь байсан 2.3 тэрбум төгрөг, түүний нэр дээр банкинд хадгалагдаж байсан хоёр сая ам.доллар, зургаан тэрбум 600 сая төгрөг зэргийг улсын орлого болгох шийдвэрийг шүүх гаргасан билээ.
Гэхдээ Ч.Хоролсүрэнгийн"Монголиан эйрлайнс" буюу өдгөөгийн “Хүннү эйрлайнс" компани дахь хувьцааны асуудал нь ихэд эргэлзээтэй байдаг. Түүний "Монголиан эйрлайнс" компани дахь хувьцааны эзэн ньҮХАА-н сайд Х.Баттулга гэгддэг ч бас өөр эзэн нь МАК гэх ч мэдээлэл бий.
Ер нь бол МИАТ-ийн гэх тодотголт их хэмжээний луйврын хэргийн торыг сайтар нэхсэн нөхдүүдийн нэг болох Ч.Хоролсүрэнгийн хамтрагчид энэ янзаараа зүгээр мултарцгааж таарч байна. Учир нь Ч.Хоролсүрэнгээр хэсэгтээ овоглосон “Монголиан Эйрланс” компанийн охин компани болох“Air Market” компанийн удирдлагууд А.Баасандорж, н.Хатанбаатар нарэнэхүү мөнгө угаасан хэрэгт бас холбогдсон.
Тэрчлэн Ч.Хоролсүрэнг 2008-2010 онд МИАТ-ийн Дэд захирлаар ажиллаж байх үед цэргүүд нь байсан тэд хууль хяналтын байгууллагынхан баривчлах ажиллагааг эхлүүлэх үеэр Сингапур улс руу зугтсан байсан ч, “Air Market” компанийн захирал А.Баасандорж Сингапураас буцан ирж мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл байгаа. Гэхдээ тэрээр баригдаж хоригдох гэж ирээгүй. Ойлголцлын түвшин өндөр хэмжээнд хүрсний үр дүнд буцаж ирсэн гэх мэдээлэл байгаа юм.
Ер нь ийм маягаар авч үзвэл Ч.Хоролсүрэнгийн цэргүүд уснаас бүгд хуурай гарах нь байна. Түүний туслах Н.Гантөмөрийн хувьд яах аргагүй хариуцлага хүлээж таарах учиртай хуулийн субьект боловч, ингээд мултарлаа. Нэртэйгээр нь манай улс хуулиндаа “Хүний захиалгаар хууль зөрчсөн хүнийг гэм буруутайд тооцохгүй” гээд зааж, тусгаад оруулчихмаар л юм байна.
Д.Баяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ