Портероор дайрч амийг нь хөнөөжээ

Өчигдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумаас баруун тийш хоёр км-т тус сумын харьяат 29 настай А-г явж байхад портер маркийн автомашинаар 30 настай эрэгтэй М нь дайрч, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Эл хэргийг санаатайгаар үйлдсэн эсэхийг тус аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж буй юм байна.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ