Хоригдсон хүмүүс "Нарантуул"-ын ажилчид байжээ

2013 оны наймдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний зах шатсаны улмаас 53 настай О гэгч эмэгтэй хүн шатаж нас барсан мөн тус захад үйл ажиллагаа явуулдаг түрээслэгч нарын хүнсний болон бусад бараа материал шатаж бусдад онц их хэмжээний хохирол учирсан харамсалтай хэрэг гараад байгаа билээ.
Одоогийн байдлаар хэрэгт холбогдуулан дөрвөн хүнийг сэжигтнээр тооцон цагдан хорьжээ.Энэ хүмүүс нь тус захад ажилладаг хүмүүс юм байна. Тэднийг эрүүгийн хуулийн 189,2-оор эрүү үүсгэжээ. Энэ заалтад нь хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг, онц их хэмжээний хохирол учирсан бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг юм байна. Хэргийг шалгаж байгаа учир эдгээр хүмүүсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг албаны хүн хэлсэн юм.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ