Борооны тогтоол усыг соруулж байна

Бороо үргэлжлэн орж байгаа энэ өдрүүдэд зам дээр их хэмжээний ус тогтож явган зорчигч болон автомашин замын хөдөлгөөнд оролцоход онцгой хүндрэл учирч байна. Тиймээс Нийслэлийн Хот тохижилтын газраас борооны тогтоол усыг соруулах ажлыг өглөөний 08 цагаас эхлэн өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулж байна. Одоогоор Зам цэвэрлэгээний албаны 8 машин Энхтайваны өргөн чөлөө, Олимпийн гудамж, Бага тойруу, Их тойруу зэрэг замуудын борооны тогтоол усыг соруулж байгаа бөгөөд цаг агаарын урьдчилсан мэдээгээр бороо цаашид ч үргэлжлэн орох тултогтоол ус соруулах ажлыг цаг алдалгүй үргэлжлүүлэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ