Ихэр тугал төрлөө гэтэл юу байв

Шинэ Зеландын нэгэн фермд найман хөл, дөрвөн чих, хоёр их биетэй, нэг толгойтой тугал гарчээ.

Өөрийнх нь үнээнээс хоёр ихэр тугал гарна гэдэгт фермийн эзэн Лейл Дэйви итгэлтэй байжээ. Гэвч үнэндээ огт өөр тугал гарсныг хараад цочирджээ.

“Хэрвээ би дэргэд нь байгаагүй бол үнээ үхэх байсан. Үнээний тугалаа гаргахад тусалж, надад санагдсанаар хоёр тугал гардаж авсан юм. Үнээ үнэхээр зовсон.

Миний гар, нүүр тэр чигээрээ залхаг болсон” гэж фермийн эзэн ярьсан байна. Тийнхүү малын эмч нар ийм ер бусын тугал гарсныг сонирхож, учрыг тайлбарлахаар оролдож байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ