Уго Легранд цэвэр яллаа

Манай улсын жүдоч С.Ням-Очиртой хамт 2012 оны Лондоны олимпоос хүрэл медаль хүртэж медалийн тавцанд зогсож байсан Францын шилдэг жүдоч Уго Легранд дөнгөж сая эхний барилдаандаа хэдхэн мөчийн дотор Кени улсын жүдочийг цэвэр ялж энэ удаагийн дэлхийн аваргын бас нэгэн хүчтэй өрсөлдөгч гэдгээ бататган харуулж байна.

Тэрээр үүний өмнөх Парисын дэлхийн аваргаас мөн хүрэл медаль хүртэж байсан юм. Одоо жиндээ дэлхийн чансаанд 13-т эрэмбэлэгдэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ