Б.Энэбиш сураггүй болжээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбишийг АТГ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан билээ. Тэгвэл тэрбээр мөрдөн байцаалтын явцад оргон зайлж, сураггүй болжээ. Одоогоор Б.Энэбишийг албан ёсоор эрэн сурвалжилж эхлээгүй байгаа юм байна. Түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж 1,6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг самосвал машин, чанарын шаардлага хангахгүй дугуй зэргийг “Эрдэнэс Тавантолгой” компанид худалдан авсан хэрэгт буруутгаад байсан юм.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ