Сурагчийн дүрэмт хувцсыг өнөөдрөөс худалдаж эхэлнэ

Сурагчийн шинэ дүрэмт хувцсыгнийлүүлэлтийн хуваарийн дагуу өнөөдрөөс худалдаж эхэлнэ. Өнөөдөр болон маргааш буюу наймдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Улаанбаатар хотод нийт 16 цэгээр дамжуулан борлуулалт хийх юм. Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн орж байгаа хүүхдүүдийн эцэг эхчүүд доорхи хуваарийн дагуу түгээн борлуулах цэгт хүүхдийн хамт очиж худалдан авна гэж БШУЯ-наас мэдээллээ.
Эцэг, эхчүүд хүүхэддээ өөрсдийн сонгосон иж бүрдлийг өмсгөн тааруулж үзээдматериалын болон эдэлгээний чанарт хяналт тавьж шаардлага хангаж байгаа тохиолдолд худалдан борлуулах цэгүүдэд ажиллаж байгаа "ХААН" банкны теллерүүдэд төлбөрийг бэлнээр болон бэлэн бусаар төлж хүүхдийнхээ дүрэмт хувцсыг авах боломжтой юм байна. Мөн хүүхдийнхээ регистрийн дугаар, сургуулийн нэр, ангийн дугаарыг мэдсэн байх шаардлагатай аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ