Дүүрэн хүнтэй автобус осолдох шахлаа

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Туул”-ын гүүрний орчим явсан зорчигчтой автобус замын хажуу руу орж ноцтой осол гарах шахлаа. Эл осол өнөөдөр өглөө 09.00 цагийн орчимд гарсан бөгөөд “Эрдэм транс” компанийн автобус Яармагаас төв рүү явж байжээ. Цагдаагийн байгууллагынхан ослын шалтгаан нь хурд хэтрүүлснээс болсон гэж үзэж буй бол 32 настай жолооч нь зам уруудаж яваад жолоонд нь техникийн саатал гарч жолоодлогогүй болсон гэсэн тайбар өгч байгаа юм байна.Автобусанд дүүрэн хүн явж байсан бөгөөд хоёр хүн бэртжээ.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ