Нэгдүгээр эмнэлгийн тааз нуржээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүдний мэс заслын тасгийн эмч нарын өрөөний тааз нуржээ.Тааз нурсан өрөөний дээд давхарт нь нүдний мэс засал хийлгэсэн өвчтнүүд хэвтдэг аж. Харин тааз нурах үеэр өрөөнд азаар эмч нар байгаагүй аж. Одоогоор эмч нарын өрөөний таазны шохой, шавар нь нурж, хотгор үүссэн байдалтай байна. Мөн тус өрөөнд ажилладаг байсан эмч нарыг өөр өрөөнд оруулсан байдалтай байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ