Хүүгээ заазуурдсан эцгийн шүүх хурал эхэллээ

Төрсөн хүүгээ заазуурдаж гэмтээсэн Н.Довжинсүрэн гэгч 46 настай эрэгтэйг шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүхэд 13.00 цагаас эхэллээ. Хуралд даргалагч шүүгчээр Л.Ганзориг, улсын яллагчаар З.Оюундэлгэр, хохирогчоор таван настай хүү И болон түүний ээж О.Болормаа, тэдний өмгөөлөгчөөр Н.Эрдэнэбат нар оролцож байна.
Уг хурал насанд хүрээгүй хүүхдэд холбоотой учраас хаалттай хэлэлцэх юм байна. Тэдний шүүх хурал өнгөрсөн долоо хоногт товлогдсон ч шүүгдэгч Н.Довжинсүрэнг өмгөөлөх өмгөөлөгч байхгүй гэх шалтгаанаар хойшилсон юм.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ