Автомашины азын дугаараас татвар авна

Автомашины азын дугааруудыг татвартай болгож магадгүй аж. Учир нь энэ талаар Зам тээврийн яамныхан хэлэлцэж байгаа бөгөөд тус яам байгуулагдсанаас хойш шинэ серийн дугаар гаргаагүй бөгөөд шинэ дугаар гарахтай зэрэгцэн уг татварыг хэрэгжүүлж эхлэх гэнэ. Түүнчлэн Зам тээврийн яам тээврийн хэрэгслийн дугаарын үйлдвэрүүдтэй сүлжээгээр холбогдсон байдаг. Ингэснээр үйлдвэрлэсэн дугаарын тоог бүрэн хянах боломжтой болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ