Хүүгээ заазуурдсан эцэгт 7.6 жилийн ял оноолоо

Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд хүүгээ заазуурдаж гэмтээсэн Н.Довжинсүрэн гэгчийн шүүх хурал дууслаа. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3, 100.1-т зааснаар буруутган шүүж Баянзүрх дүүргийн шүүхээс долоон жил зургаан сарын ял оноолоо.

Хуралд шүүгчээр Л.Ганзориг, улсын яллагчаар З.Оюундэлгэр, хохирогчоор таван настай хүү И болон түүний ээж О.Болормаа, тэдний өмгөөлөгчөөр Н.Эрдэнэбат нар оролцлоо. Харин эцгийнх нь өмгөөлөгч давж заалдах нь эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ