2,7 кг жинтэй нярай хүүхдээ хаяжээ

Энэ сарын 27-ны шөнө Баянзүрх дүүргийн 19 хороо Цайзын гудамжинд нэг сартай нярай хүүхэд хаягдсан байдалтай байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад хэн болох нь тодорхойгүй 2,7 кг жинтэй, ил харагдах гэмтэл шарх сорвигүй эрэгтэй хүүхэд байжээ. Одоо Нярайг ЭХЭМҮТ-ийн харьяа Нярайн хүүхдийн сувилалд эмчилж байгаа бөгөөд эцэг, эхийг нь эрэн хайх ажиллагаа явуулж байна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ