Хамгийн их орлоготой таван шилдэг загвар өмсөгч

{!!!left!!!}“Форбс” сэтгүүл хамгийн их орлого олдог таван загвар өмсөгчийн жагсаалт гаргажээ. Энэ мэдээг блоггер WantedGirl хамгийн түрүүнд олж мэдсэн байна.

Фотошопыг улайран эсэргүүцэгч, супер загвар өмсөгч, хоёр хүүхдийн эх Жизель Бундхен хамгийн эхэнд бичигдсэн байна. Шинжээчдийн тооцоолсноор, түүний орлого 42 сая долларт хүрчээ. Энэ нь жагсаалтад түүнд хамгийн ойрхон байгаа Миранда Керрийн шагналаас зургаан дахин их байна. Бундхен бразилын гутлын “Grendene” компанитай хамтран ажилладгаар гол орлогоо олдог ажээ.Бие арчилгааны экологийнцэвэр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гоо сайхны “Sejaa” брендийн ачаар тэр нэлээд хэдэн саяыг түрийвчилсэн байна.Бас жишээ нь H&M зэрэг олон тооны рекламаас чамгүй мөнгө олдог нь мэдээж. 7,2 сая долларын орлого олсон Миранда Керр жагсаалтын хоёрт бичигджээ. Дараа нь Адриана Лима (6 сая), Кейт Мосс (5,7 сая), хятадын Лью Вен (4,3 сая) нарорсон байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ