Ардчиллын партизанууд шинэ байрандаа орлоо

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор Монголын Ардчилсан холбооны дарга Х.Баттулга хувиасаа 20 хүнд байрны түлхүүр гардуулснаас хойш тус холбоо жил бүр тохиож буй ойн жилийн тооны анхдагч гишүүдээ шинэ байртай болгодог уламжлалтай болсон. Оны өмнө Монголын ардчилсан холбооны 23 жилийн ой тохиож 23 гишүүндээ шинэ байрны эрхийн бичиг гардуулсан. Сар шинийн босгон дээр тэдний 11 нь шинэ байрныхаа түлхүүрийггардан авсан бол өчигдөр үлдсэн хүмүүс нь шинэ байрандаа орлоо. Алд цэнхэр хадаг, шинэ байрны түлхүүрээ гардаж авсан Л.Дэлхийцэцэг, Б.Чилгэр, Х.Галбадрах, Л.Пүрэв, Г.Оюунгэрэл, М.Пүрэв, Д.Батлхүндэн, Р.Төмөрбаатар, Л.Түмэнтуул нарын партизанууд хүйтэн сэрүүнээс өмнө дулаан байранд нүүж орж байгаадаа баярлан, МоАХ-ны дарга хувиасаа ийм олон хүнийг орох оронтой болгож байгаад талархсанаа илэрхийлэв.

МоАХ-ны гишүүн Дуламын Батлүндэн: Партизанууд буруу зүйлийн төлөө яваагүй гэдгийг одооноос баталж байна

Үзэл бодолдоо үнэнч явсныг минь үнэлж шинэхэн байрны түлхүүр өглөө. Би хоёр удаа шинэ байрны түлхүүр гардаж авсан. 1986 ондУулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс ариун цагаан хөдөлмөрөө шингээж байж шинэ байрны түлхүүр авсан.Харин харамсалтай нь, ардчилсан хувьсгалд зүтгэсэнийхээ хариуд ажлаасаа халагдаж байраа хураалгаж байсан. Үүнээс хойш 14 жилийн дараа ахин шинэ байрны түлхүүр гардаж авлаа. Ардчилал гэдэг бол Монгол оронд тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулж өгсөн үнэт зүйл юм. Энэ бүгдэд өөрийн биеэр зүтгэж явсныг минь үнэлж, шагнаж байгаад би үнэхээр баяртай байна. Би дөрвөн хүүхэдтэй. Өнөөдөр таван ханатай гэрт нас бие гүйцсэн хөвгүүдийн маань гэргий болох бүсгүйчүүд нэмэгдээд таван өрх багталцан амьдарч байна. Одоо цагт ээж аав, ах дүүсээрээ амьдардаг айлд бэр орох охин үр ховор. Энэ бүгдийг ойлгож, миний залуу нас, үзэл бодол зүтгэлийг үнэлэж байгаа МоАХ-ны удирдах зөвлөл болон дарга Х.Баттулгад баярлаж байна. Би 1989 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн анхны жагсаалд гар бие оролцож явснаас хойш нэг чудаа бие сэтгэлээ буруулж үзээгүй хамт л байсан. МоАХ түүхэндээ олон сайн дарга нартай байсан чБаттулга шиг партизануудаа гэсэн сэтгэлтэй дарга нэгээхэн ч байгаагүйюм. Партизанууд бидний ажамьдрал өнөөдрийн байдлаар нураад унасан, үр хүүхдүүдажилгүй,байр орон сууцгүй, өөрсдөө нас өндөртавиас дээш гарчнийгмийн халамж хүсэхээс өөр аргагүй болсонбайна. Зөвхөн Эрдэнэт хотод л гэхэд ардчилсан холбоог байгуулалцаж байсан 32 хүнээс 16 нь бурхны оронд оджээ. Энэ партизанууд буруу зүйлийн төлөө яваагүй гэдгийг одооноос баталж үр хүүхдүүд нь ажилтай, үлдсэн хэд нь байртай, хэлэх үгтэй болсоор байгаа нь МоАХ-ны дарга, удирдах зөвлөлийн гишүүд үнэлж байгаад оршиж байна.

МоАХ-ны гишүүн Мишигдоржийн Пүрэв: Хөдөлмөрлөж олсоныг минь нийгэмчилж байна гээд хурааж байсан цаг саяхан

1990 оны Цагаан морин жилийн хувьсгал бол Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхийд зарласан. Монгол өөрөө өөрөөрөө оршин тогносон Чингисийн Монгол хэмээн баталгаажуулж 300 жилийн мөрөөдлийг биелүүлсэн баатарлаг үйл явдал болсон. Хорин хэдхэн настайгаасаа л эрх чөлөө, шударга ёс гэсээр асар их хавчлага, хатуурхал дотор олон төрийн нүүр үзлээ. Ардчилагчид бид эд мөнгө, өөрийнамь биеийн төлөө яваагүй гагцхүү үр хүүхэд, хойч ирээдүйн төлөөл тэмцэж өдий хүрсэн.Ардчилсан нийгмийг бүтээхийн төлөө залуу нас оюун ухаанаа зориулж явааг үнэлж нийгмийн асуудлыг ийнхүү шийдэж өгч байгаад тун их баяртай байна.Монголын ардчилсан холбоо бүх хүнийг хөрөнгөтэй, эрх чөлөөтэй болгохын төлөө зүтгэсэн билээ.Гэвч Ардчиллын партизануудыг ажилгүй болгож, хавчиж байсан. Энэ бүх зовлонг даван туулж өнөөдрийн нээлттэй сайхан нийгмийг цогцлоож чадсан зорилго, үзэл бодлыг үнэлж, урам хайрлаж байгаад дарга Х. Баттулга болон бусад удирдлагууддаа баярлаж, талархаж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ