Солонгос иргэн барилгаас унаж гэмтлээ

Уржигдар цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 60 үйлдэл бүртгэгдсэн бол өчигдөр 31 болж буурчээ. Үүнээс хулгай, зам тээврийн хэрэг тус бүр 12 бүртгэгджээ. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчижбарилга дээрээс хүн унасан байна. ТодруулбалБЗД-ийн 14-р хороо Халдвартын эмнэлэгийн хойно баригдаж байгаа барилга дээрээс хүн унаж гэмтлээ гэсэн мэдээлэл өчигдөр 11:00 цагийн үе цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахадтухайн барилга дээр ажиллаж байсан БНАСУ-ын иргэн 26 настай иргэн эрэгтэй Ж нь хоёр давхарт ажиллаж байгаад унаж, улмаар хөлөө хугалсан байна. Үүнийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ