Хүүгээ заазуурдсан эцэг давж заалдана

Өнгөрсөн тавдугаар сард Н.Довжинсүрэн гэгч 46 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төрсөн хүү таван настай И-г заазуураар зүсэж гэмтээсэн.
Түүнд холбогдох шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхэд болж, 7.6 жилийн хорих ял оноосон юм. Гэвч тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандахаар болжээ.
Учир нь Н.Довжинсүрэн “Би хүүгээ заазуурдаж гэмтээсэн нь үнэн. Харин байнга тарчлан зовоодоггүй байсан. Тиймээс энэ зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна” хэмээн мэдэгдээд байгаа юм.Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3, 100.1-т зааснаар буруутган ял оноосон юм.
Б.Дүүриймаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ