22 дугаар сургуулийн өргөтгөл гацжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 22 дугаар сургуулийг иргэд андахгүй байх. Тус сургуулийн барилга багадсан тул ноднингийн хавраас өргөтгөл барьж эхэлсэн билээ.

Тэр намраа ашиглалтад ороогүй тул сурагчдаа хоёр хуваан талыг нь буюу дундаас дооших ангийнхныг 96 дугаар сургуульд шилжүүлэн суралцуулсан юм.

Гэтэл өнөө домог болсон өргөтгөл нь одоо ч сураг алга. Сонирхвол, тодорхойгүй шалтгаанаар гацчихжээ. Хичээлийн шинэ жил эхлэх тулсан тул мөн л сурагчдынхаа тэн хагасыг 96 дугаар сургууль руу шилжүүлэхээр удирдлагуудыг нь шаналгаж эхэлжээ.

Тохироонд хүрдэг юм гэхэд 96 дугаар сургуулийн ачаалал хэт ихсэх зовлон хүлээж байна.

Г.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ