Уралдсан автобусны жолооч нар эрхээ хасууллаа

Орбит, болон Нисэхийн чиглэлийн зам дээр уралдсан нийтийн тээврийн автобусны жолооч нарт хариуцлага тооцжээ.

Тодруулбал, Зам тээврийн ноцтой осол гарах нөхцөлийг бүрдүүлж, өөр хоорондоо уралдсан "Автобус-1 "ХХК-ийн 1-024 болон 1-021, "Тэнүүн огоо" ХХК-ийн 9-183, "Сутайбуянт” ХХК-ийн 5-094 дугаарын автобусны жолооч нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус бүр хоёр жилээр хасч, байгууллагын удирдах албан тушаалтанд албан мэдэгдэл хүргүүлсэн байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ