Алек Болдуин залуу эхнэрээ өмөөрч зурагчинг хашраажээ

“Алтан бөмбөрцөг”, “Эмми” шагналын эзэн, нэрт жүжигчин 55 настай Алек Болдуин Нью-Йорк хотын гудамжаар зугаалж явахдаа өөрийг нь болон түүний залуухан эхнэрийн зургийг дарж амжсан гэрэл зурагчинг хашраажээ.
Алек болон хэдхэн өдрийн өмнө охин төрүүлсэн гэргий 29 настай Хилария нарыг явган хүний замаар явж байхад, гэрэл зурагчин гэнэт хажуунаас нь гарч ирсэн байна. Бүсгүйнуугдахаар дэлгүүрт орсон ч, папарацци түүний араас харайлгажээ.
Тэгэхлээр нь шинэхэн гэргий нь Болдуинд гомдоллож, цаадах нь нэг их удаан тээнэгэлзэлгүйгээр зурагчин руу дайрч, хэд хэдэн удаа цохиж аваад, ойрхон тавьсан машины капот тэгнүүлэн, гарыг нь гэмтээжээ.
Эрчүүд хэргийн газарт ирсэн цагдаа нартай ярилцахдаа, “бие биеэ хэд хэдэн удаа ёвролцсон” гэдгээ хүлээж, цагдаад өргөдөл гаргахаас татгалзжээ.
Энэ нь Болдуины папараццид халдсан анхны тохиолдол биш гэнэ. Өнгөрсөн оны зургадугаар сарын 19-нд жүжигчин "Гэр бүл бүртгэх товчоо"-ноос гарч ирэхдээ, “The New York Daily News” гэдэг сонины гэрэл зургийн сурвалжлагч Маркус Сантосыг дэлсээд авчээ.
Энэ бүх явдал тэгэхэд сүйт бүсгүй нь байсан Хилариягийн нүдэн дээр бас болжээ. Харин үүнээс хагас жилийн өмнө телевизийн CBS сувгийн ажилтан бүсгүйг түлхэж унагасан юм.
Болдуин анхны гэргий Холливудын од Ким Бессинжерээс нэг охинтой бөгөөд тэр нь 17 нас хүрсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ