Дизайнер С.Ариунаа хавар зуны коллекц гаргана


Монголын загвар зохион бүтээгчдээс анх удаа дэлхийн нэр хүндтэй шоунд оролцсон дизайнер С.Ариунаа Токио хотод болсон “Мерседес Бенз”-ийн загварын долоо хоногийн тайзнаа “Ариунаа сүри” брэндийн хувцасаар оролцож эх орныхоо нэрийг гаргаад ирсэн. Германы Бремэн хотын урлагийн их сургуульд загвар зохион бүтээгчийн мэргэжил эзэмшсэн тэрбээр одоо хавар, зуны коллекц гаргахаар судалгаа хийж, материалаа сонгох гээд ажил ихтэй байгаа гэнэ шүү. Түүнийг “Мода арт” реалити нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаач гэсэн санал ирсэн ч ажил ихтэй тул хүлээж аваагүй байна.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ