Гэмт хэргийн гаралт 32.2 хувиар өсчээ

Нийслэлийн цагдаагийн байгууллага 2013 оны эхний долоон сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас нийт 38393 гомдол мэдээлэл шалгаснаас23288 буюу 60.6 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 13004 буюу 33.8 хувь нь захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс 9360 нэгжээр буюу 32.2 хувиар өссөн байна.
Бүртгэгдсэн гомдол мэдээллийн дийлэнх хувийг дараах төрлийн дуудлага мэдээлэл эзэлж байна.
Үүнд:
26.2 хувь нь танхайрах, 23.9 хувь нь бусдын эд хөрөнгийг хулгайлах, 11.8 хувь нь бусдын бие махбодид гэмтэл учруулах, 2.9 хувь нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын, 2.9 хувь нь хүний амь нас хохирсон, 1.9 хувь нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, 5.8 хувь нь бусдын эд хөрөнгийг булаах, 0.8 хувь нь хүчиндэх, 0.1 хувь нь байгаль хамгаалах журмын эсрэг, 21.7 хувь нь бусад төрлийн гомдол мэдээлэл эзэлж байна.
Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 23288 бүртгэгдсэнээс 8757 буюу 37.6 хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, 14429 буюу 61.9 хувьд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргаснаас 14320 буюу 99.2 хувийг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр татгалзах саналтайгаар прокурорт хүргүүлж, 102-ийг нь нэгтгэн шалгасан байна.
Захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл 13004 бүртгэгдсэнээс 4264 буюу 32.7 хувийг торгуулийн хуудсаар 4808 буюу 36.9 хувийг нийт төгрөгөөр тус тус торгож, 1664 буюу 12.8 хувийг баривчлах, 538 буюу 4.1 хувийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл тус тус ногдуулж 1723 буюу 13.2 хувийг нь зөрчлийг хянан шалгах ажиллагаа явуулж шийдвэрлэсэн байна.
Гэмт хэргийн илрүүлэлт Нийслэлийн хэмжээнд 52.9 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс -3.7 пунктээр буурсан ба хүнд, онц хүнд гэмт хэргийн илрүүлэлт 13.8 пунктээр өссөн байна.
Нийслэлд 8920 гэмт хэрэг бүртгэгдсэнээс:
2734 буюу 30.6 хувийг хулгайлах
2395 буюу 26.8 хувийг бусдын бие махбодид гэмтэл учруулах
773 буюу 8.6 хувийг танхайрах
584 буюу 6.5 хувийг залилан мэхлэх
267 буюу 3.0 хувийг бусдыг амиа хорлоход хүргэх
638 буюу 7.1 хувийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам
зөрчих
321 буюу 3.6 хувийг дээрэмдэх
121 буюу 1.3 хувийг захиргааны журмын эсрэг
120 буюу 1.3 хувийг булаах
107 буюу 1.2 хувийг хүчиндэх
116 буюу 1.3 хувийг завших, үрэгдүүлэх
65 буюу 0.7 хувийг хүнийг санаатай алах
27 буюу 0.3 хувийг татвар төлөхөөс зайлсхийх
652 буюу 7.3 хувийг бусад төрлийн гэмт хэрэг тус тус эзэлж байна.
Тодорхой зарим төрлийн гэмт хэргийн өсөлт, бууралтаар авч үзвэл:
Ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг -57.5
Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг -38.4
Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, зохион байгуулах -36.3
Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг -22.6
Авто тээврийн хулгайн гэмт хэрэг -12.0
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын зөрчих хэрэг -0.1 хувиар тус тус буурсан байна.
Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэг 50.6
Бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэг 44.5
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 44.4
Халаасны хулгайн гэмт хэрэг 84.1
Малын хулгайн гэмт хэрэг 28.5
Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг 24.9
Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг 22.9
Хүчиндэх гэмт хэрэг 22.9
Бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт хзрэг 15.2 Танхайрах гэмт хэрэг 7.0 хувиар тус тус өссөн байна.
Гэмтхэргийг 896 буюу 10.0 хувийг бүлэглэн, 1215 буюу 13.6 хувийгэмэгтэй хүн, 345 буюу 3.8 хувийг хүүхэд оролцсон байна.
Нийт гэмт хэргийн 1693 буюу 22.6 хувийг согтуугаар үйлдэгдсэн хэрэг эзэлж байна.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ