Хүчиндэх гэмт хэрэгт хүүхдүүд холбогдох нь ихэсчээ

2013 оны эхний долоон сарынбайдлаар нийслэлийн хэмжээнд 629 гэм хэрэгт хүүхэд оролцож, 728 насанд хүрээгүй хүн гэмт хэрэгт сэжигтнээр татагдсан байна. Өөрөөр хэлбэл сард 100, өдөрт гурванхүүхэд ямар нэг байдлаар гэмт хэрэгт холбогдоод цагдаагийн байгууллагад татагдсан байна. Энэ бол эрүүгийн хариуцлагад татагдах насны хүүхдүүдийн тоо аж.

Эдгээр гэмт хэргийг ихэнхийг эрүүгийн хуулийн 96-100 буюу хүүхэд, гэр бүл, нийгэм ёс суртахууны эсрэг, бусдын биед гэмтэл учруулах хэргүүд эзэлж байгаа. 30 орчим хувь нь иргэдзийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг эзэлж байгаа юм. Мөн энэ хугацаанд хүүхдүүд 287 хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна. Энэ нь нийт гэмт хэргийн 40 гаруй хувийг эзэлж байгаа юм байна.

Дээрэмдэх хэрэгт 70, булаах гэмт хэрэгт 14, хүчиндэх гэмт хэрэгт 19 хүүхэд,хүнийг санаатай алах гэмт хэрэгт таван хүүхэд холбогджээ. Сүүлийн үед хүчиндэх гэмт хэрэгт хүүхдүүд олноор холбогдох болсон талаар цагдаагийн байгууллагаас анхаарууж, эцэг эхчүүдийг үр хүүхэддээ тавих хяналтаа сайжруулахыг сануулсан юм.

Мөн 836 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон гэсэн мэдээлэл байна. Үүнээс360 нь эмэгтэй хүүхэд. Долоо хүртэлх насны 118 хүүхэд, 8-13 насны 223 хүүхэд, 14-17 насны 495 хүүхэдаж. Хэрэгт холбогдсон болон хэрэгт хохирсон хүүхдүүдийн ихэнх нь 14-17 насны хүүхдүүд байжээ.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ