Владимир Кличко, Дерек Чисора хоёр шөнийн клубт шуугиан тарьжээ

Боксын дэлхийн аварга Владимир Кличкогиспанийн Ибица хотод амарч байхад түүнд таагүй явдал тохиолджээ. Хүнд жингийн тамирчин энэ нэртэй рашаан сувиллын газарт өөрийн эртний өрсөлдөгч Дерек Чисортай тулгарсан байна. Ингэснээр хоёр тамирчин жаахан шөргөөцөлдөөдавчээ.
Тэд яагаад ч юм шөнийн клубт таарчээ. Чисора эхлээд Владимирыг доромжилж,өдсөн байна. Золоор, хамгаалалтынхан хоёр зодоончийг тэр дор нь салгаж, тиймээс цаашид нүдэлдэхээс сэргийлж чаджээ.
“Тэдэнд ингэх шалтгаан бий, гэхдээ энэ удаа амралтынхаа үеэр тэд ингэж тулгарсан нь зүгээр л тохиолдлын явдал” гэж Чисорагийн дасгалжуулагч Дон Чарльз ярьжээ.
Өнгөрсөн жид Чисора ах Кличкотай аваргын титмийн төлөө үзэлцсэн юм. Тэгэхэд британийн тамирчинтулаанаас өмнө болон дараа нь ихээхэн шуугиан тарьжээ.
Эхлээд тэр жин үзэх үеэр Виталийг алгадаж, тоглолт дууссаны дараа Владимир руу ус цацаж, хэвлэлийн хурлын өрөөнд эх орон нэгт Дэвид Хэйгийн хамт шуугиан тарьсан байна. Тэгэхэд цагдаагийн ажилтнууд энэ явдлыг шалгаж, харин хэд хэдэн холбоо Чисорагийнлицензийг хүчингүй болгожээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ