Моника Беллуччи тэрбумтанд наалдсан уу?

Италийн жүжигчин бүсгүйн шинэ сонирхол голливудын хамгийн сайхан хос Моника Беллуччи, Венсан Кассель нарын хоёр тийш болох шалтгаан болж байгаа бололтой. Элдэв цуу яриагаар, 48 настай сайхан бүсгүй Азербайжаны тэрбумтан Тельман Исмаиловтай учир ургуулжээ. Азербайжаны эх сурвалжийг иш татан өрнөдийн хэвлэлд энэ тухай бичиж байна.

Голливудын нэртжүжигчин Моника Беллуччи нэртэй бизнесч, AСT группийн тэргүүн Тельмантай уулзаж уирч байгаа мэдээг гадаадын болон Азербайжаны хэвлэл олж авчээ.Чухамхүү түүнээс болоод Моника өөрийн нөхөр, францын жүжигчин Венсан Касселийг орхиж байгаа тухай ч бичиж байна.

Туркт “Мардан палас” зочид буудлыг нээх ёслолын үеэр Беллуччи бүр 2009 онд Исмаиловтай танилцжээ. Үүнээс хойш тэднийг дээдсийн хүрээнийхний арга хэмжээн дээр хамт явж байхыг папарацци нар нэг бус удаа харсныг хэвлэлд дурдаж байна.

Тельман Исмаилов, Моника Беллуччи нарын хэн нь ч өөрсдийнх нь тухай бичсэнийгогт тайлбарлахгүй байгаа ажээ. Бизнесмен гэр бүлтэй, насанд хүрсэн хоёр хүүхэдттэй. Тэр Оросын хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 137-д бичигдсэн юм.

Беллуччи, Кассель хоёрын салж байгаа албан ёсны шалтгаан одоогоор бас тодорхойгүй байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ