Явган зорчигчийн амь насыг хохироосон хэрэг хоёр гарлаа

Өнгөрсөн өдөр гэмт хэргийг шинжтэй 55 үйлдэл бүртгэгдсэнээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн хэрэг 20 гарчээ.Үүний улмаас хоёр хүн амиа алдаж, 25 хүн гэмтжээ.Тухайлбал Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Наадамчдын гудамж, англи сургуулийн арын замд тоёото маркын автомашины жолооч Б нь нэр хаяг нь тодорхойгүй явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Тухайн тээврийн хэрэгслийг саатуулж, түр саатуулах байр буюу журмын хашаанд хийжээ. Мөн ЧД-ийн 15-р хороо Хайлаастын замд хюндай старекс маркын автомашины жолооч Б нь нэр хаяг нь тодорхойгүй 30 орчим насны явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон байна. Эдгээр хэргийг цагдаагийн байгууллагынхан шалгаж байна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ