Бүлэглэн 300 мянган төгрөг хулгайлав

БЗД-ийн 16-р хороо, шар хадны автобусны буудлын хажууд зогсож байгаад автомашинаасаа эд зүйлээ алдлаа гэсэн гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр иржээ. Дуудлагын дагуу очиж шалгахад57 настай эрэгтэй Д нь портер маркын автомашин дотроосоо 300 мянга орчим төгрөгөө алдсан байжээ. Хэргийг 52 настай эрэгтэй Ч гэгч нь бусадтай бүлэглэн хулгайлсан байсныг БЗД-ийн цагдаагийнхан илрүүлэн шалгаж байна.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ