Жолооч нарт түр үнэмлэх олгохгүй болов

Өнгөрсөн оны зургадугаар сараас шинээр жолооч болж буй иргэдийн жолоодох эрхийн үнэмлэхийн хэвлэлтийн ажил тасалдаж, ихээхэн асуудал дагуулах болсон. Ийнхүү тасалдсан шалтгаан нь тухайн үед хэвлэлтийн бэлдэц нийлүүлж байсан, хамтран ажиллагч “Ди Эм Ай Ти” ХХК-ийн хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой хэмээн ЗЦГ-аас мэдээллээ. Тус компани үнэмлэх хэвлэлтийн бэлдцийг цаг тухайд ньнийлүүлэхгүй, тасалдуулж, удаашруулж байсан тул ЗЦГ-аас тус компанитай байгуулсан гэрээгээ өнгөрсөн оны тавдугаар сард цуцалснаар ийнхүү зургаан сар үнэмлэх хэвлэлтийн ажил тасалджээ. Харин одоо энэхүү ажлыг тусгай тендерт шалгарч эрх авсан “Смарт Солюшн” ХХК хариуцан ажиллахаар болжээ. Тасалдаад байсан үнэмлэх хэвлэлтийн үйл ажиллагаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дахин хэвлэгдэж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 130.554 ширхэг үнэмлэхийг хэвлэн тараагаад байгаа юм байна.
Тасалдсан хугацаанд хуримтлагдсан үнэмлэхний тоо гэвэл 50 гаруй мянгад хүрсэн байжээ. Харин өнгөрсөн долдугаар сарын сүүлээр бүгдийг нь хэвлэж дуусч, одоо үнэмлэх хэвлэлтийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөджолооны дамжаа төгсч байгаа иргэдийн материалыг тухайн байгууллагаас нь ЗЦГ-т ирүүлсэн л бол жолооны үнэмлэхийг нь гурав хоногийн дотор хэвлээд хүлээлгэж өгч байгаа юм байна. ЗЦГ-аас жолооны үнэмлэх хэвлэх ажил удаашралтай байсантай холбоотойгоор жолооч нарттүр үнэмлэх олгож байсан бол одооноос өгөхгүй юм байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ