До.Чулуунбаатарыг хугацаанаас нь өмнө суллах уу

“МАХН-ын дарга Н.Энхбаярыг Японы буддын шашны байгууллагаас хандивласан телевизийн тоног төхөөрөмжийг хувьдаа ашигласан, “Өргөө” зочид буудлын хууль бус хувьчлал, “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг шилжүүлсэн, МИАТ-ийн онгоцоор номоо үнэ төлбөргүй тээвэрлүүлсэн, “Улаанбаатар таймс” сонины хувьчлалын асуудал гэсэн таван үндэслэлээр шүүж, ял оноож байсан билээ. Дээрх хэргүүдэд хамтран шүүгдэж байсан До.Чулуунбаатарыг бусадтай бүлэглэн, аж ахуйн нэгжээс онц их хэмжээний хөрөнгөзавшсан хэргээр хоёр жилийн ял оноож, 10 сая төгрөгийн эд хөрөнгө хураахаар шийдвэрлэсэн. Тэгвэл түүнийг хугацаанаас нь өмнө тэнсэн суллах буюу магадланд гаргаж магадгүй гэнэ.

Эдлэх ялынхаа 3/2-ыг эдэлж, зан байдлаараа засарч хүмүүжсэн, бусдад учруулсан хохирлоо барагдуулсан ялтныг Хорих ангийн зөвлөл хэлэлцээд прокурорт асуудлыг тавьдаг. Прокурор шүүх рүү шилжүүлж, шүүхийн шийдвэрээр хугацаанаас нь өмнө тэнсэн суллах асуудлыг шийддэг гэнэ. Суллаж болно суллахгүй ч байж болно. Энэ эрх мэдэл нь шүүхэд байдаг юм байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ