“Сандэй” төвийн түрээслэгчид хохироогүй гэв

“Сандэй” худалдааны төвд өчигдөр 22.30 цагийн үед гарсан галын талаар Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлэл хийлээ. Өчигдөр 22.30 цагт Шуурхай мэдээллийн төвд “Худалдааны төвд гал гарч байна” гэх дуудлагын дагуу гал унтраах гурван анги 22.40 цагт гал гарсан обьектод очиход худалдааны төвийн долоон давхар барилгын долдугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг хоёр цайны газарт тодорхойгүй шалтгаанаар гал гарсны улмаас сэндвичин хавтангаар барьсан дээвэр шатаж эхэлсэн байжээ. Галын улмаас барилгын хэсэг газрын дээвэр шатсан, харин доод давхрууд руу гал, утаа ороогүй, нэг ч түрээслэгчийн бараа, бүтээгдэхүүн гал, утаанд өртөөгүй гэдгийг НОБГ-аас мэдээлэв.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ