Саудын Араб анх удаа хүчирхийллийн эсрэг хуультай болов

Саудын Араб анх удаа хүүхэд, эмэгтэйчүүд, гэрийн үйлчлэгч нарыг хүчирхийллээс хамгаалахад чиглэсэн гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль баталсан байна. Саудын Араб улсын хувьд анх удаа “Хүчирхийллээс хамгаалах хууль”-ийг баталсан нь хүний эрхийн байгууллагуудын зүгээс сайшаал хүлээж байна. “Хүчирхийллийн эсрэг хууль” нь нийт 17 зүйлээс бүрдэж байгаа бөгөөд бусдад бие болон сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг 50 мянган риал /13300 ам.доллар/-аар торгох, нэг жил хүртэлх хугацаагаар шоронд хорих ял сонсох гэнэ.\
“Хүчирхийллийн эсрэг хууль” батлагдахаас өмнө Саудын Арабт эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрх ихээр зөрчигддөг ч үүний төлөө хэн ч хариуцлага хүлээж байгаагүйгээр барахгүй хохирогч өөрөө буруутан болох нь их байжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ