Дэлхийн хамгийн өндөр цахилгаан шат

Байлонгийн цахилгаан шат бол дэлхийн хамгийн өндөр шат юм. Энэ шат Хятадын Хунань мужид байдаг бөгөөд жуулчдыг 360 метрийн өндөрт үзэсгэлэнтэй хадан уулын нэг оргилын талбайд гаргадаг юм.
Шатны хоёр давхар бүхээг  50 хүний багтаамжтай.  Тус бүрдээ 3750 кг-ын даацтай гурван ийм шат байдаг байна. Шатны хана нь шил. Шат барих ажил 1999 он эхэлж,  2002 онд дуусчээ.  Барилгын ажлын өртөг 18 сая орчим ам. доллар болсон байна.
ЮНЕСКО-гийн хамгаалалтад байдаг энэ дархан цаазат газарт шат барих төслийг экологчид их эсэргүүцэж байжээ.  Шатны багануудыг мянган газарт кварцын элсэн чулуунд бэхлэсэн байна. Шат газар хөдлөлтийн мэдрэгчтэй бөгөөд хэрвээ аюул болвол гурван шат бүх жуулчныг дээрээс богино хугацаанд нүүлгэн шилжүүлэх ёстой аж.
Энэ байгууламж нь бүхээгээс  гадагш харах боломжтой хамгийн өндөр цахилгаан шат, экскурсийн хамгийн өндөр хоёр давхар шат, зорчигчийн хамгийн хурдан шат, хамгийн хүчтэй шатны хувиар Гиннесийн номд оржээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ