“Сандэй”-д гарсан гал “Нарантуул”-ын галын хэрэгтэй ямарч холбоогүй гэв

Өчигдөр шөнө 22.30 цагт “Сандэй” худалдааны төвийн 7-р давхарт байрлах цайны газарт гал гарч галын тархалт голомтыг унтраан гал гарсан хэргийг БЗД-ийн цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна. Энэ талаар өнөөдлөр ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

Тэд хэлэхдээ “Сандэй” худалдааны төвд болон “Нарантуул” худалдааны төвийн “Хүнсний зах”-д гарсан галыг гаднаас зориуд хорлон сүйтгэх байдлаар зохион байгуулж тавьж байна” гэж зарим түрээслэгчдээс хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ярьж, бодит биш мэдээлэл гаргах боллоо. “Сандэй” худалдааны төвд гарсан галын хэрэг нь “Нарантуул” худалдааны төвийн хүнсний захад гарсангалын хэрэгтэй ямарч холбоогүй бөгөөд гал гарсан шалтгаан нөхцөл нь өөр болохыг хэргийн газрын үзлэг шалгалт, мэргэжилтнүүдийн урьдчилсан дүгнэлт харуулж байна." гэсэн юм.Иймд иргэдийг бүхэн бодит байдлыг үгүйсгэсэн худал, цуурхал, мэдээлэлд автахгүй байхыг ЦЕГ-аас анхааруулсан юм.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ