Монгол Улсын Ерөнхийлөгч теле хичээл заалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уламжлал ёсоороо тав дахь жилдээ хичээлийн шинэ жилийн нээлтээр теле хичээл заалаа.
Энэ удаагийн теле хичээл Нийслэлийн 40 дүгээр дунд сургуульд “Хуулийн засаглал, хүүхдийн оролцоо” сэдвээр заасан юм.
Шударга ёсны тухай хичээлийн эхэнд тэрээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн дүрэм зөрчин торгуулсан талаар дурдаад, сурагчдын дунд жил бүр явуулдаг шударга ёсны үнэлэмжийн талаарх судалгааны үр дүн харамсалтайгаар жил ирэх тутам муу гарч байгааг дуулгасан юм.
Зөв хүмүүжилтэй хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг гэдэгчлэн улсын хөгжилд зөв хүмүүжил хамгийн чухал гэдэг үүднээс энэ сэдвээр хичээл зааж буй бөгөөдхүүхэд бүр хуулийг сахиулах эхлэл нь байх ёстойг тэрээр хичээлдээ онцолж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ